
Иргэдийн гомдлоор “Богдхан уулын Арцатын аманд уул ухаад байна” гэх дуудлагаар Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч газар дээр нь үйл ажиллагаа явуулж байсан ААН-д шаардлага хүргүүлжээ.
Шалгалтын явцад “Л” ХХК нь холбогдох үнэлгээ, зөвшөөрөл баталгаажаагүй, тусгай хамгаалалттай газар нутагт хашаа барих зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон тул үйл ажиллагааг нь зогсоогоод байна.
Мөн ухсан нүх, эвдэрсэн талбайг буцаан хэвийн байдалд оруулах талаар үүрэг, шаардлага хүргүүлж, хууль зөрчсөн нөхцөл байдалд холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.