
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байна. Нийт хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь БНХАУ-аас импортолж байгаа юм. Шатахуун импортлогч компаниуд энэ сард нийт 287 860 тонн шатахуун худалдан авахаар захиалгаа баталгаажуулжээ. Тодруулбал, 136470 тонн АИ-92 автобензин, 148 090 тонн дизель түлш, 3300 тонн АИ-95 автобензин худалдан авахаар захиалсан байна.
Он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд боомтоор нийт 65 029 тонн шатахуун импортолжээ. Үүнийг задалбал,