
Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн. Түүнийг допинг хэрэглэсэн гэж үзэн барилдах эрхийг нь хассан. Н.Өсөхбаяр Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисст ханджээ. Тэгвэл түүний маргааныг шийдвэрлэх хуралдаан дөрөвдүгээр сарын 9-д болохоор болсон байна.
Барилдах эрхээ хасуулаад буй Н.Өсөхбаярт дасгалжуулагч Ц.Хосбаяр 28 ширхэг тариаг дархлаа сайжруулна гэж хэлээд зарсан талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн билээ.