Энэ сарын 12, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Тавдугаар сарын 08-18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
08-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
09-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар,
10-нд Алтайн уулархаг нутгаар,
11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,
14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
15-нд Увс нуурын хотгороор,
16, 17-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно.
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
8-нд тал хээрийн нутгаар,
11-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор,
12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар,
13-нд говь, тал, хээрийн нутгаар,
14-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
13-нд баруун аймгуудын нутгаар,
14-нд ихэнх нутгаар сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +13...+18 градус дулаан,
Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус дулаан, өдөртөө +17...+22 градус,
Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +28...+33 градус,
бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 13-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 13, 14-нд бага зэрэг сэрүүхэн байна.