
Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарт шүүх энэ оны есдүгээр сарын 25-наас эхлэн хилийн хориг тавьсан. Прокурорын байгууллагаас Б.Баатарыг цагдан хорих асуудлыг шүүхэд танилцуулж, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хурал өнөөдөр 14 цагт эхэлсэн юм. Б.Баатар шүүгч Э.Энхтүвшингээс татгалзсан ч Ерөнхий шүүгч хүлээж аваагүй. Улмаар прокуророос оруулж ирсэн Б.Баатарыг цагдан хорих саналыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Гэхдээ урьд авсан хилийн хориг хэвээр үргэлжлэх юм.
Нийслэлийн прокурорын газраас "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6.1 дүгээр зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй.