
Монголын хөлбөмбөгийн 15 хүртэлх насны шигшээ баг эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Сүжөү хотод зохион байгуулагдаж буй “EAFF U15 Championship 2026 Suzhou” буюу Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Манай шигшээ баг өнөөдөр Гуамын багийг хожиж хэсгээ тэргүүлж эхэллээ. Энэ тоглолт 2:0 онооны харьцаагаар манай залуусын ялалтаар өндөрлөсөн юм. Ингэснээр манай баг Хойд Марианы Арлууд болон Гуамын багийг дараалан хожиж, аваргын төлөө тоглохоор боллоо.
Энэ хэсгийн сүүлийн тоглолт ирэх баасан гарагт буюу энэ сарын 27-ны өдөр болно. Манай өсвөрийн шигшээ баг Макаогийн багтай тоглоно. Хоёр баг адил хоёр хожилтой болсон бөгөөд хожсон баг нь энэ тэмцээнд түрүүлэх юм.
