
Туулын хурдны зам төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хуульч, өмгөөлөгч Ц.Батболд хууль зөрчсөн гэж үзэн өнгөрсөн хавар шүүхэд гомдол гаргасан билээ.
Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2026 оны долоодугаар сарын 22-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл төслийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.
Тэгвэл Хятадын "Хаоюань групп" өнгөрсөн наймдугаар сард давж заалдсан аж. Ийнхүү урьдчилсан хэлэлцүүлгийн давж заалдах шатны шүүх хурлыг Хятадын компани өмгөөлөгч авах үндэслэлээр 14 хоног хойшлуулжээ.