
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар
-Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай
-Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай
-“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” Төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай
-“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн нийслэлийн дотоод үнэт цаас гаргахад Засгийн газраас зөвшөөрөл олгох юм.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.