
Хувийн сургуулиудад төсвөөс 7 тэрбум хуваарилж түр ашиглуулах тоног төхөөрөмж авч өгч байгаа гэх мэдээллийн талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тодруулга хийлээ.
Т.Ням-Очир “Их засаг сургууль, Шинэ санаа, Империал сургуулиуд хүсэлтээ өгсөн. Гэхдээ бид 9 дүгээр сарын 1-нд зөвхөн Эрдэм Нова сургуультай төрөлжсөн ахлах сургуулийг өөрийнхөө менежментээр хэрэгжүүлэх байдлаар хамтран ажиллаж байна. Үүнээс гадна 5-6 сургуулийн хүсэлт ирснийг бид судалж байна. Гэхдээ гэрээ байгуулж үйл ажиллагаа эхлээгүй.
Төсөв 2 янз. Хөрөнгө оруулалт гэж өчигдөр зөрүүтэй хэлсэн байсан. Хэзээ ч улсын төсвийн мөнгөөр хувийн хэвшлийн байгууллагад тоног төхөөрөмж худалдаж авч өгөхгүй. Хууль эрх зүйн хувьд боломжгүй. Тэгэхээр хамтарч ажиллах сургууль дээр зөвхөн хувьсах зардал л яригдана. Төрөлжсөн ахлах сургууль ямар хөтөлбөр хэрэгжүүлэх юм бэ? Хөтөлбөрийг дагасан ямар төлөвлөгөө байх юм бэ? Энэ хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ямар өртөг гарах юм тэрэнд нь зориулсан хувьсах зардлын санхүүжилт олгох ийм л асуудал байгаа. Тэрнээс биш орчныг нь тохижуулж, лаборатори, сандал ширээ худалдаж авч өгч, байрыг нь түрээслэх асуудал байхгүй” гэлээ.