
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бишкек хотноо болж өндөрлөсөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болон хэд хэдэн орны төрийн тэргүүнүүдтэй хийсэн уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ТАСС агентлаг төрийн тэргүүний хийсэн гол мэдэгдлүүдийг эмхэтгэжээ.
Украины мөргөлдөөний талаар
"Иргэний агаарын тээвэрт аюул заналхийлэх нь төрийн терроризм. Бид террористуудтай яриа хэлэлцээ хийдэггүй. Хэрэв эдгээр сүрдүүлэг биежвэл ОХУ хариу арга хэмжээ авах болно. Оросын цэргүүд тусгай ажиллагааны бүсэд давших хурдаа нэмэгдүүлж байгаа тул дайсныг бут цохих нь гарцаагүй. Үүнд тодорхой хугацаа заах шаардлагагүй гэж үзэж байна.
Донбассыг чөлөөлөх ажиллагаа төлөвлөсний дагуу явагдаж зөвхөн наймдугаар сард 270 кв.км талбай, 15 сууринг Оросын хяналтад оруулсан. Запорожье муж болон бусад чиглэлд давшилт үргэлжилж байна. Хойд цэргийн бүлэглэл Сумы болон Харьков мужид аюулгүйн бүс байгуулах ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд Сумы хот хүртэл ойролцоогоор 12 км үлдээд байна.
Орос улс дайныг царцаах биш, харин бүрэн зогсоож, Европ болон Украинд урт хугацааны энх тайвныг тогтоохыг хүсэж байна. Яриа хэлэлцээний үйл явц одоогоор тодорхой хэмжээнд зогсонги байдалтай байгаа ч Орос гаднын эерэг хувь нэмрийг хүлээн авахад бэлэн байна. Түүнчлэн Украины цэргийн болон дэд бүтцийн объектуудад цохилт өгөх ажиллагаа үргэлжлэх болно" гэв.
Путин мөн халим, цагаан баавгайн тухай ёгт үлгэрээс эш татаад "Хэн нэгэн Оросыг залгих гэж оролдвол шүдээ булгалж мэднэ" хэмээжээ.
Армений талаар
Армен-Азербайжаны хилийн заагийг тогтоох талаар ямар ч баримт бичигт гарын үсэг зураагүй бөгөөд эдгээр асуудалд мэргэжлийн үнэлгээ шаардлагатай гэж мэдэгдэв. Путины хэлснээр, Карабахын асуудал Орос, Арменийн одоогийн харилцааны тодорхойлох хүчин зүйл болсон. Хэрэв Ереван цэргийн бааз шаардлагагүй гэж үзвэл маргааш ч гэсэн эргүүлэн татаж болно. Гэсэн хэдий ч хэрэв Арменийн ард түмэн хүсвэл Орос улс Гюмрид цэргийн баазаа хадгалахад бэлэн байна гэж тэр нэмж хэлэв.
Оросын удирдагч Армени улс Оростой түүхэн найрамдлын холбоотой хэдий ч Европын Холбоо болон Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн байж чадахгүй гэж үзэж байна. Путин Арменийн Ерөнхий сайд Никол Пашиняныг хоёр улсын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг хэлэлцэхээр Москвад урьсан болохоо нотоллоо. Талууд яриа хэлэлцээгээ тайван байдлаар үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
ХБНГУ-ын талаар
Путины хэлснээр, канцлер Фридрих Мерц Германы үндэсний ашиг сонирхлоо хамгаалдаггүй, харин арилжаа хийдэг учраас иргэдийнхээ итгэлийг хүлээдэггүй аж. Оросын эсрэг гаргасан шийдвэрүүдээс нь болж канцлерын байр суурь суларч байгаа хэмээгээд Лейпцигийн нисэх буудалд болсон дроны халдлагад Москваг буруутгасан нь Германы ард түмний ашиг сонирхолд харшлах бас нэгэн ноцтой алдаа мэдэгдэв.
"ОХУ одоо Европт, ялангуяа Германд хий нийлүүлэхэд бэлэн болсон. Нөгөө тал нь зөвхөн товчлуур дарахад л хангалттай. Гэхдээ тэдэнд үүнийг хийх зориг алга"