Герман улс 1991 оноос хойш анх удаа гадаад цэвэр активын хэмжээгээр Японыг гүйцэж, зээлдэгчээр дэлхийд тэргүүлэгч боллоо.
2024 онд Японы компаниуд, айл өрх, засгийн газрын эзэмшиж буй гадаад цэвэр хөрөнгө 13 хувиар өсөж 3.7 их наяд ам.доллар болсон. Энэ нь тус улсын хувьд дээд амжилт боловч Германых 3.96 их наяд ам.долларт хүрч тэргүүлжээ.
Харин Хятадын гадаад хөрөнгийн хэмжээ 3.58 их наяд ам.доллар болжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Германы гадаад активын өсөлтөд урсгал тэнцлийн ихээхэн ашиг нөлөөлж, өнгөрсөн онд 248.7 тэрбум еврод хүрсэн байна. Японд энэ үзүүлэлт хамаагүй бага буюу 180 тэрбум евро байв. Үүний зэрэгцээ еврогийн иентэй харьцах ханш сүүлийн нэг жилийн хугацаанд ойролцоогоор 5 хувиар өссөн байна.