
Хөлбөмбөгийн ДАШТ-ий G, H хэсгийн эхний тоглолтууд болж бүх баг тэнцээний 1 оноог авлаа. Энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх магадлалтай багийн нэг бол Испанийн шигшээ баг. H хэсгийн эхний тоглолт Испани болон жижиг арлын улс болох Кабо Вердегийн хооронд болсон. Энэ тоглолт гоолгүй 0:0-оор өндөрлөсөн нь анхаарал татсан юм. 500,000 хүн амтай Атлантын далайд орших арал улс болох Кабо Вердегийн хаалганд Испанийн залуус гоол оруулж чадсангүй. Харин энэ хэсгийн Саудын Aраб болон Уругвайн шигшээ багийн тоглолт 1:1-ээр тэнцээгээр өндөрлөлөө. Ингэснээр Уругвай, Саудын Aраб тэргүүлж, Испани, Кабо Верде удаалж эхэллээ.
Мөн G хэсгийн тоглолтууд тэнцээгээр өндөрлөж багууд эхний 1 оноогоо авлаа. Белги Египетийн багтай 1:1-ээр тэнцсэн бол Иран Шинэ Зеландын тоглолт 2:2-оор мөн тэнцээгээр өндөрлөлөө. Энэ хэсгийг Шинэ Зеланд, Иран тэргүүлж, Белги, Египетийн багууд удаалж эхэллээ. Хэсгийн хоёр дахь тоглолт ирэх долоо хоногт болно.
Харин өнөө шөнө I хэсгийн Франц, Сенегал болон Ирак, Норвегийн тоглолтууд болно. Мөн J хэсгийн Аргентин-Алжир болон Австри-Йорданы эхний тоглолтууд болох юм.