Казахстаны Астана хотноо болсон “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын боксчид мөнгө, хүрэл медаль хүртлээ. 30 гаруй орны боксчид оролцсон “Дэлхийн цом”-ын тэмцээн өчигдөр өндөрлөсөн.
Монголын багаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Лундаа мөнгөн медаль хүртлээ. Тэрээр аваргын төлөөх тулаанд Бразилын боксчинд ялагджээ.
Мөн эрэгтэйчүүдийн 70 кг-д олон улсын хэмжээний мастер О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин энэ удаагийн тэмцээнд БНСУ, Шведийн боксчдыг дараалан ялж, Бразилын тамирчинд ялагдсан байна.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор боксчид “Дэлхийн цом”-д оролцож мөнгө, хүрэл медальтайгаар тэмцээнээ дуусгалаа.
