
Итали улсын Милан, Кортина хотод өвлийн паралимпын XIV наадам гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болно. “Милан-Кортина 2026” наадамд 57 орны 617 тамирчин өрсөлдөх бөгөөд Монгол Улсын гурван тамирчин багтсан. Манай баг тамирчид өнөөдөр Италийг зорино.
Наадмын өмнө уламжлал ёслол тэргэнцэртэй кёрлингийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр кёрлингийн холимог хосын хэсгийн тоглолтууд болно. Нээлтийн тоглолт Итали-БНСУ-ын багуудын тоглолтоор эхлэх бол Япон-БНХАУ, Их Британи-Эстони болон Латви-АНУ-ын багуудын тоглолт болох хуваарь гарчээ.
Монголын багийн тэмцээн ирэх долоо хоногт гүйлтийн цанын төрлөөр эхэлнэ. 4 дэх паралимпын наадамд өрсөлдөх Б.Ганболд болон Ц.Дашдорж нар ойрын зай болон 10 км, 20 км-т уралдана. Харин уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг өрсөлдөнө.
