
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж эхэлжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2021-2025 онд усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд эндсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэв.
Иймээс баяр наадмын амралтын өдрүүдэд аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдээ гол уснаас хол байлгаж хийлдэг завь, гудас, усан бассейны хөвөгч ашиглахгүй байхыг эцэг, эх асран хамгаалагч нарт онцгой анхаарууллаа.