
Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон" гэх мэдээллийн дагуу наймдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй.
Тэгвэл өчигдөр цахим орчинд "10 настай охины цогцос олдсон" гэх мэдээлэл тархсан юм. Уг мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас албан ёсоор үгүйсгэжээ.
Хууль сахиулагчид дуудлага, мэдээлэл хүлээн авсан даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Буянт сумын төрийн байгууллагын болон Зэвсэгт хүчний ангийн алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагааг өргөжүүлэн, явуулж байна.
Эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна.