
АНУ-ын Иллинойс мужийн Лайл хотод шатрын "Illinois Open State Championship 2026" тэмцээн таван өдрийн турш болж дүнгээ гаргалаа. Тус тэмцээний чансаа өндөр шатарчид өрсөлддөг нээлттэй ангилалд Олон улсын шатрын холбооны мастер Л.Очирбат есөн өргөөс 7.0 /5 хожил, 4 тэнцээ/ оноогоор түрүүлжээ. Тэрээр олон улсын шатрын мастер Лиордис Верагийн хамт 7,0 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн байна. Мөн тус ангилалд Б.Билэгт 6,5 оноогоор дөрөвдүгээр байр эзэллээ.