
Дэлхийн боксын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болж байна. 25 орны боксчид оролцож буй “Улаанбаатар-2026” тэмцээний медалийн төлөөх тулаанууд өнөөдөр эхэллээ.
Эмэгтэйчүүдийн 51 кг-д Монгол Улсын тамирчин Б.Мөнгөнсаран Хойд Солонгосын Ким Бёол Антай хүрэл медалийн төлөө тулалдсан. Энэ тоглолтод хажуугийн шүүгчдийн саналаар Ким Ан ялалт байгуулж мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. Мөн энэ жингийн хоёр дахь хүрэл медалийн болзлыг олимп, дэлхийн аварга БНХАУ-ын тамирчин Юу Юи хангалаа. Харин Узбекистаны боксчин Гулсевар Ганиева тэмцээнээ дуусгав.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 60 кг, эрэгтэйчүүдийн 70 кг-ын шөвгийн наймын тулаанууд болж медальтууд тодорч эхэлнэ. Монгол Улсаас 70 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ Хятадын тамирчин Пэичэн Вантай шийдвэрлэх тулааныг хийнэ.
“Улаанбаатар 2026” Азийн аварга шалгаруулах тэмцээн “Аса арена”-д амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдана.