
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2025 онд 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оноос 1.3 тэрбум ам.доллароор буурчээ.
Урсгал дансны алдагдал өмнөх оноос буурахад барааны худалдааны ашиг 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдэж, үйлчилгээний худалдааны тэнцлийн алдагдал 469.5 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин анхдагч орлогын дансны алдагдал өмнөх оноос 169.2 сая ам.доллароор өсөж, хоёрдогч орлогын дансны ашиг 64.5 сая ам.доллароор буурчээ.
Үйлчилгээний худалдааны орлого 2025 онд 2.0 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 402.6 сая ам.доллароор өссөн байна. Ингэж өсөхөд тээврийн үйлчилгээний орлого 180.4 сая ам.доллароор, аяллын орлого 93.0 сая ам.доллароор, бусад үйлчилгээний орлого 129.2 сая ам доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Үйлчилгээний орлогын 39.2 хувийг тээврийн үйлчилгээ, 36.3 хувийг аялал жуулчлалын үйлчилгээ, 24.5 хувийг бусад үйлчилгээний орлого тус тус эзэлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.