
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ой тохиож байна. Улс тунхагласны баярын өдрөөр бүх нийтээр амарч буй ч Чингис хаан Үндэсний музей ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаа мэдэгдлээ.
Тус музейд Монголын эртний төрт улсуудын үеэс эхлэн Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн болон түүнээс хойших үеийн түүх, хаад язгууртны өв соёлтой холбоотой түүхэн үнэт дурсгал, үзмэрүүдийг дэлгэн толилуулдаг.
Иргэд гэр бүл, хүүхэд багачуудынхаа хамт музей үзэж, өвөг дээдсийнхээ түүх, төрт ёсны уламжлал, үндэсний өв соёлтой танилцах боломжтой юм.