
Дархан цаазат Булган ууланд хэрэгжүүлж буй “Янгир” төслийн хүрээнд 2023-2025 онд дөрвөн удаагийн нутагшуулалтаар нийт 50 толгой янгир нутагшуулсан байна.
Харин сүүлийн гурван жилийн хугацаанд нутагшсан янгирууд шинэ орчиндоо амжилттай дасан зохицож, өсөж үржин сүргийн тоо толгой тогтвортой нэмэгджээ.
Ялангуяа жил дараалан ихэр төллөж, төл бойжилт сайн байсан нь сүргийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн аж. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар Булган ууланд нутагшсан янгирын сүргийн тоо толгой 100-д хүрсэн байна.