
Америкийн алдарт дуучин Бруно Марс ирэх 2027 оны тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийх болсноо зарлалаа. Энэ нь түүний тус хотод есөн жилийн дараа эргэн ирж, тайзнаа дуулахаар болж буй тохиолдол юм.
Дуучин “The Romantic Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Хонконгийн “Kai Tak Stadium”-д тоглоно. Тэрээр хамгийн сүүлд 2018 онд “24K Magic World Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Хонконгод ирж, хоёр удаа тоглолт хийж байсан ах. Түүнээс хойш Хонконгод тоглолт хийгээгүй бөгөөд шинэ аялан тоглолт нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд удаан хүлээсэн эргэн ирэлт болж байна.
Тоглолтын тасалбарын үнэ 799 хонконг доллароос эхлэх аж. Уран бүтээлчийн урьдчилсан тасалбарын худалдаа есдүгээр сарын 23-нд эхэлнэ. Харин бүх нийтэд зориулсан тасалбарын худалдааг есдүгээр сарын 24-нд эхлэхээр төлөвлөжээ.
“The Romantic Tour” аялан тоглолтын хүрээнд Бруно Марс Азийн бусад орнуудаар мөн аялах бөгөөд түүний тоглолтууд бүс нутгийн хөгжмийн зах зээлд ихээхэн хүлээлт үүсгээд байна.