Үндэсний их баяр наадмын нэгийн даваа өндөрлөлөө. Улсын баяр наадамд өчигдөр өндөрлөсөн аймаг, дүүргийн наадмуудад түрүүлж, үзүүрлэн, шөвгөрч цолоо ахиулсан бөхчүүд барилдаж байгаа юм. Тэдний нэг нь өчигдөр Багахангай дүүргийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн улсын заан Ч.Батзоригийг хүү Дэнзэнсамбуу юм. Тэрээр улсын наадмын нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн арслан М.Гантулгад өвдөг шороодлоо.