
БНХАУ-н ӨМӨЗОрны Ордос хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг, 70 кг-ын жинд манай бөхчүүд медалийн болзол хангалаа.
57 кг-д өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа хагас шигшээ барилдаанд БНХАУ-ын Ван Наныг ялж финалд шалгарлаа. Тэрээр аваргын төлөө Хойд Солонгосын бөх Ким Хёонтой барилдана. Энэ жил 19 настай Т.Ариунзаяа өнгөрсөн жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээн мөнгөн медаль хүртсэн байсан бөгөөд энэ жил дахин финалд шалгарлаа.
63 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Г.Энхрийлэн мөн финалын барилдаанд Хойд Солонгосын бөх Ким Жи Интэй барилдахаар боллоо.
70 кг-ын жинд С.Лхагвадулам хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бол манай эрчүүд хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгалаа.
