
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын наадмын буудлагын эрэгтэйчүүдийн 50м гурван байдлаар буудах тэмцээнд ОУХМ Б.Эрхэмбаяр 587 оноогоор 6-р байраар финалд шалгарлаа. Энэ тэмцээнд Н.Баяраа 583 оноогоор 12-р байр, спортын мастер Э.Сайнхүү 568 оноогоор 33-р байрыг эзлэв. Монгол Улсын баг 1738 оноогоор 6-р байрт орсон бол БНХАУ, Энэтхэг, БНСУ-ын багууд эхний гурван байрыг эзэлсэн байна.
Б.Эрхэмбаяр финалын буудлагад БНСУ, БНХАУ, Энэтхэг, Япон, Казахстаны тамирчидтай дахин өрсөлдөнө. Финалын буудлага 14:00 цагаас эхэлнэ.
Азийн наадамд өрсөлдөж буй манай буудагчдаас 10 метрийн хийн бууны төрөлд Н.Баяраа 4-р байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт болоод байна.