
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга нарын ажлыг өчигдөр хүлээцүүлжээ. Тус газрын дарга Б.Оюунсанаа нь НҮБ-ын ХХААБ-ын Ази-Номхон далайн бүсийн төвд мэргэжлээрээ ажиллахаар болсон тул Ойн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Буяннэмэхийг томилсон байна.
О.Буяннэмэх нь Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.