Парламентыг улам бэхжүүлж, төгөлдөржүүлэх гэж зорьсон Үндсэн хуулийн өөрчлөлт “бай”-гаа оносонгүй. 126 гишүүнтэй болгосон 2024 оны сонгуулиас хойш УИХ-ын нэр хүнд хамгийн доод цэгтээ хүртэл унаж байна. Одоо засаж авахгүй бол парламентын засаглалын нэр хүнд нийгэмд өдөр ирэх тусам унаж байна. Энэ байдал даамжирсаар байвал Монгол Улс ардчиллын замаасаа гажчих ч эрсдэл бий боллоо.
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 686 дугаарт багтсан сэдвүүдийг тоймчид танилцуулж байна.