
Улсын хэмжээнд тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 50 суманд 101 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.8 хувиар өссөн үзүүлэлт аж.
Үүнээс сүүлийн долоо хоногт гэхэд Дорнод аймагт гурав, Сүхбаатар аймагт дөрөв, Булган аймагт нэг, Хэнтий аймагт хоёр, Төв аймагт хоёр, Сэлэнгэ аймагт гурав буюу нийт 15 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Эдгээрийн 12 түймрийг бүрэн унтраажээ. Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хоёр түймрийг цурамд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгааг ОБЕГ мэдээллээ.