
Зүүн Азийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Аса аренад зохион байгуулагдлаа. УИХ-ын даргын ивээл дор болсон тус тэмцээнд БНСУ-ын баг түрүүлж, Японы баг мөнгөн медалийн эзэд боллоо. Монгол Улсын шигшээ баг БНХАУ-ын багийг 3-1-ээр хожин хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын эрэгтэй шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс авч буй анхны медаль юм. Манай залуус өмнө нь хоёр удаа дөрөвдүгээр байр эзэлж байсан бөгөөд эх орондоо болсон 11 дэх удаагийн тэмцээнээс медаль хүртлээ.
7 орны баг тамирчид оролцсон тэмцээнийг Зүүн Азийн волейболын холбоотой хамтран Монголын волейболын холбоо амжилттай зохион байгуулж, манай залуус түүхэн амжилтыг үзүүллээ.