
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны зургаа, гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж нэг иргэний амь нас, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Гэр, байшингийн галлагааны аюулгүй байдлыг хангах, яндангийн цонолтоос сэргийлж тогтмол хөөлөх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Угаар нь харагдахгүй, үнэргүй, хүчилтөрөгч дутмаг битүү орчинд дутуу шаталтаас үүсдэг байна. Хэрэв угаар мэдрэгч дуугарсан бол яаралтай гадаа гарч, цэвэр агаар амьсгалах хэрэгтэй.