
Нийслэлд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 14-27-ний өдрүүдэд угаарын хийн хордлогод 124 иргэн өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Угаарын хийд хордсон дуудлага мэдээлэл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн өндөр буюу 46 бүртгэгдсэн бол Чингэлтэй дүүрэгт 20, Хан-Уул дүүрэгт гурав, Баянзүрх дүүрэгт 41 бүртгэгджээ. Мөн Сүхбаатар дүүргийн хэмжээнд ес, Баянголд таван иргэн угаарын хийд хордсон талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 52 хувь нь 18-аас дээш насныхан, 48 хувь нь 17-оос доош насныхан байна.
