
Монголын хоккейн холбооны 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний тойргийн тоглолтууд орон нутагт цувралаар болж байна. Лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолт өнөөдөр Дархан-Уул аймгийн Найрамдал мөсөн талбайд эхэллээ. Өнөөдөр хоёр тоглолт явагдана. Энэ тойргийн тоглолт хоёрдугаар сарын 15-д өндөрлөж нэгдсэн дүн гарах юм.
2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээнийг одоогоор “Спеппе Монстерс” баг 33 оноогоор тэргүүлж байгаа бол “Шарын гол” баг 24 оноогоор, “Хангарьд” баг 18 оноогоор, “Дархан” баг 10 оноогоор удаалж байна. Харин “Багануур” баг таван оноотой хэсгийн сүүлд бичигдэж байна.