
Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах арга хэмжээ,
-Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээр,
-Малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нарт урамшуулал олгох журам,
-Эрчим хүчний экспортын хэтийн төлөв,
-Төрийн өмчит үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээ,
-Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүн,
-2026 оны ургацын урьдчилсан баланс,
-Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.