
Завхан аймгийн ихэнх сумдын нутгаар цас орж томоохон даваа болох Загастай, Ганц, Солонготын даваанд халтиргаа үүссэн нөхцөл байдалтай байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн холын замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж, зуны дугуйгаа сольж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө.