Улаанбурхан өвчний тархалттай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Яаралтай хүлээн авах тасгийн дарга Б.Батсүх "Яаралтай тусламжийн тасгаар хоногт 450-552 үйлчлүүлэгч үйлчлүүлж байгаа. Дэгдэлт гараагүй үед хоногтоо 100-150 хүнд үйлчилгээ үзүүлдэг. Ачаалал 3-4 дахин нэмэгдсэн гэсэн үг. Улаанбурхан өвчнөөр вакцин хийлгэх насанд хүрээгүй буюу ес хүртэлх сартай хүүхдүүд, вакцин хийлгэх насанд хүрсэн ч хийлгээгүй хүүхдүүд, 10-14 насныхан илүү өвчилж байгаа. 10-14 насныхан бол хүндрэх эрсдэл бага байна" гэв.