
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож байгаа "Улаанбаатар 2026" Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болж байна. 43 орны баг тамирчид пүмзэ, тулааны төрлөөр аваргуудаа тодруулсан бол өнөөдөр Паратаеквондогийн тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнд манай улсаас “Парис 2024” Паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, “Парис 2024” Паралимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга гавьяат тамирчин Г. Болор-Эрдэнэ нар оролцож байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -63кг зэрэг жингийн тулаанууд болж аваргууд тодорно.