Үндэсний статистикийн хорооноос 2024 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн нэрсийг танилцууллаа. Улсын хэмжээнд эмэгтэй хүүхдүүдийн дунд Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин гэх нэрс хамгийн түгээмэл бүртгэгджээ. Харин эрэгтэй хүүхдүүдийн хувьд Тэмүүлэн, Ананд, Төгөлдөр, Билгүүн, Эрхэс нэрс хамгийн олон удаа бүртгэгдсэн байна.
Аймгаар нь авч үзвэл, баруун бүсийн зарим аймагт Тэмүүлэн, Төгөлдөр, Нандин-Эрдэнэ, Энхжин зэрэг нэрс давамгайлсан бол нийслэл болон зүүн бүсийн аймгуудад Амин-Эрдэнэ, Төгөлдөр, Энхжин зэрэг орчин үеийн нэрс түгээмэл бүртгэгдсэн байна.
Эцэг эхчүүд хүүхдэдээ нэр өгөхдөө эв эе, амжилт, ухаан, гоо үзэсгэлэн, цэвэр ариун утгыг агуулсан нэрсийг түлхүү сонгосон нь статистик мэдээллээс харагдаж байна.
