Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай II багийн "Их билдэгийн гол"-д, мөн тус аймгийн Улаан-Уул сумын "Жинст голын ам" гэдэг газар гарсан түймрийг өнөөдрийн 14:00 цагт бүрэн унтраалаа. Сансарын хиймэл дагуулаар долоодугаар сарын 29-д илрүүлсэн дээрх ойн гал түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 10 хоногийн турш ажиллалаа.  

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.07/ 14:30 цагийн байдлаар дөрвөн ой, хээрийн түймэр бүртгэгдсэнээс хоёрыг нь бүрэн унтраалаа. Одоо Увс аймгийн Сагил, Баян-Өлгий аймгийн Булган суманд гарсан ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 66 алба хаагч, 7 автомашин, мэргэжлийн ангийн 70 хүн, 8 автомашин, нийт 136 хүн, 1 нисдэг тэрэг 15 автомашин, 2 мотоцикль, 28 морьтой оролцож байгаа юм.