
АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 80 хоног үлдлээ. Анх удаа 48 баг өрсөлдөх тэмцээний 42 баг нь бүрэн тодорсон. Тэгвэл үлдсэн зургаан эрхийн төлөө Европын бүс болон тив хоорондын плэй-оффоос шалгарсан багууд өрсөлдөнө. Энэ шийдвэрлэх тоглолтууд ирэх пүрэв гарагт эхэлнэ. Харин сүүлийн тоглолт гуравдугаар сарын 31-д болж, дэлхийн аваргыг зорих 6 орон тодорно.
Европын плэй-офф /4 эрх/
“А” хэсэг: Уэльс-Босни Херцеговина, Итали-Умард Ирланд
“В” хэсэг: Украин -Швед, Польш-Албани
“С” хэсэг: Турк-Румын, Словак-Косово
“D” хэсэг: Дани -Умард Македони, Чех-Ирланд
Тив хоорондын плэй-офф /2 эрх/
Шинэ Календони -Ямайкын аль хожсон нь БН Конготой, Боливи-Суринамын аль хожсон нь Азийн бүсээс шалгарсан Ирактай сүүлийн ганц тоглолтыг хийнэ.
