
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцууллаа. Хуваарийг хүргэе.
10.03-ны бямба 13:00 цагт
"Нутгийн буян" группийн 30 жилийн ойн нэрэмжит намрын улирлын нээлтийн улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
10.04-ний ням 12:00 цагт
Сумын цолтон ба залуу бөхчүүдийн нээлтийн барилдаан,
10.10-ны бямба 12:00 цагт
"Грийншоу" продакшны нэрэмжит барилдаан,
10.11-ний ням 11:00 цагт
Аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан,
10.16-18-ны баасан-Ням
Өсвөр, залуучуудын УАШБарилдаан /Архангай аймаг, Цэцэрлэг хотод/,
10.17-ны 11:30 цагт
Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол улсын Аварга цолны хүндэтгэлийн Улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан /Дархан хотод/,
10.24-ний бямба 13:00 цагт
Баянзүрх хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан тус, тус зохион байгуулагдана.