Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нийгмийн даатгал, татварын багц хуулийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Засгийн газар эдгээр хуулийн төслүүдийг зургаадугаар сард УИХ-д өргөн барихаар төлөвлөж байсныхаа дагуу хэлэлцлээ" гэв.