Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны аравдугаар сарын 23-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Чулуунцэцэгийн Золбаярыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Тэрээр мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт 25 жил ажилласан бөгөөд бодлого, төлөвлөлт, компанийн удирдлага, төрийн захиргаа, кибер аюулгүй байдал болон харилцаа холбооны зохицуулалтын чиглэлээр мэргэшин, туршлага хуримтлуулжэээ.
Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа яамны үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах, төрийн захиргааны удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллана.