Өчигдөр оройноос шатахуун түгээх газрууд шатахуун олгохгүй байна гэх мэдээлэл нийгмийн шүлжээнд цацагдсан. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. 

Тэрээр "Манай улсын шатахууны хоногийн хэрэгцээ 2000 тонн байдаг. Сүүлийн дөрөв хоногийн нийлүүлэлт 2000 тонноос илүү байгаа. Амралтын өдрүүдэд шатахууны агуулахууд, гааль, хяналтын байгууллагууд амардаг. Тиймээс түр хугацаанд хангалт тасалддаг. Одоогийн байдлаар 3600 орчим тонн бензин Толгойн өртөөн дээр ирсэн байна. Улаанбаатар хотын саяын шатахууны тасалдал бол цаг зуурын л асуудал. Өнөөдөр үдээс хойш гэхэд асуудалгүй болчихно. Орон нутгийн тухайд, зүүн аймгуудыг Эрээн цаваар хангаж байна. Баруун аймгуудад 11 дүгээр сараас нийлүүлэлт хийгдэнэ. Цаашид шатахуун агуулах, савтай л болох хэрэгтэй байна. Цогцоор нь шийдэхэд 1,5 тэрбум ам.доллар шаардлагатай. Төсөв шийдэгдвэл 1-1,5 жилийн дотор л барихаар юм байна лээ. Эх үүсвэрийн асуудлыг нь шийдэхгүй 30 орчим жил явчихсан юм байна лээ. Нөгөө талдаа, хэрэглээ жилдээ 20 хувь өсөөд байдаг" гэв.