
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө.
Аймаг, цэргийн цолтой 28 бөх улсын начин цолны төлөө барилдсан юм. Улмаар дараах 17 бөх улсын начин цолны босго алхлаа.
1. Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Б.Сундуйжав,
2. Архангай аймгийн Хотонт сумын харьяат цэргийн заан Б.Гончигсүрэн,
3. Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдорж,
4. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Ж.Жавхлан,
5. Завхан аймгийн Идэр сумын харьяат аймгийн арслан А.Нармандах,
6. Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Намнансүрэн,
7. Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ,
8. Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Ө.Батсуурь,
9. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Х.Наранбаяр,
10. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат цэргийн арслан Г.Жамбалдорж,
11. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Э.Баасанжав,
12. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Д.Алтанцоож,
13. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхбаатар,
14. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Б.Номиндалай,
15. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан Г.Төрмөнх,
16. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Н.Амгаланбаатар,
17. Увс аймгийн Тэс сумын сумын харьяат аймгийн арслан Б.Өсөхбаяр.
Дээрх 17 бөхийн хэн нь цааш сайн барилдаж цолоо ахиулах нь удахгүй тодорхой болно.
Архангай аймгаас хамгийн олон буюу гурван улсын начин цолтон мэндэллээ.