
Зарим аймгийн зарим сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Үүнтэй холбоотойгоор нэг бүхий аймгууд урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ аваад буй. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Онцгой комисс бусад аймгаас мал, амьтан нэвтрүүлэх, шилжүүлэн тээвэрлэх хөдөлгөөнийг зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглохоор болжээ.
Мөн Булган, Архангай, Завхан аймагтай хил залгаа Тариалан, Жаргалант, Цэцэрлэг, Рашаант сумын нутаг дэвсгэрт хяналтын цэг байгуулж, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгахаар шийдвэрлэсэн байна.