НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас гаргадаг World Tourism Barometer-ийн 11 дүгээр сарын тайланд дурдсанаар манай улсын аялал жуулчлалын салбарын сэргэлт, өсөлтийн үзүүлэлт дэлхийд тэргүүлсэн улсуудын тоонд багтжээ.
Энэ оны эхний есөн сард Монгол Улсад ирсэн олон улсын жуулчдын тоо 2019 онтой харьцуулахад 44 хувиар өссөн нь дэлхийн топ 20-д багтах үзүүлэлт болжээ. Жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар, аялал жуулчлалын салбарын орлого өмнөх оноос 15 хувиар өссөн сайн үзүүлэлтүүдтэй гарсан аж.
Харин 12 дугаар сарын 25-ныг хүртэлх байдлаар нийт 846 мянган жуулчин манай улсад ирсэн нь өмнөх оны мөн үеэс 5 хувиар илүү байна. Тодруулбал, зөвхөн 12 дугаар сард 38 мянга гаруй жуулчин хүлээн авчээ.