
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрынхаа бүрэлдэхүүний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Одоогийн байдлаар ганцхан ХҮН намд засагт хамтрах урилга хүргүүлсэн.
Зарим салбарт сайд нарыг нь улираах шаардлага бий. Сайд нарын ажлын гүйцэтгэл, олон улстай харилцаа тогтоосон байдлыг харж байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хуулийг өөрчилж хоёр яамыг нэгтгэх гэхээр төсөвт тодотгол хийх шаардлагатай. Зургаадугаар сард орлого тасарвал дахиад тодотгох болно. Тэгэхээр сар болгон тодотгол хийх нөхцөл үүсчих гээд байна.
Өнөөдөр МАН-ын бүлгийг хуралдуулж УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх зорилготой байна.
Туулын хурдны замын төсөл дээр ажлын хэсэг байгуулна. Нийслэлийн удирдлагуудын асуудлыг Ёс зүйн хороогоор ярина. Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулсан" гэв.