
Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монгол Улсад нийтдээ 172000 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байна. 09 дүгээр сарын 21-ний байдлаар УБТЗ-ын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүнтэй нийт 900 цистерн вагон байна. Үүнээс 79 вагон АИ-92, 730 вагон дизелийн түлш, 91 вагон онгоцны түлш байна.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Монгол Улсад ирсэн вагон цистернүүдийг түргэн хугацаанд татан авч буулгах, түгээлтийг эрчимжүүлж улмаар улсын хэмжээнд байгаа бүх ШТС-уудыг тогтвортой ажиллуулах үүргийг АМГТГ-т даалгалаа.
Бүх боомтуудаар автомашинаар шатахуун оруулж ирэх боломжийг бүрдүүлэхийг даалгасны зэрэгцээ шатахууны чанарын асуудалд тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх юм.