Намын даргад Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал болон МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар өрсөлдсөн юм.

Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 2086 хүн санал хураалтад оролцсоноос Н.Учрал 94.9 хувийн санал авчээ.

МАН-ын Их хурлын эхний өдрийн хуралдаан ийнхүү завсарлаж байна. Маргааш үргэлжлүүлэн намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм.