Архангай аймгийн дархан цаазат Булган ууланд Сибирийн янгир ямааг нутагшуулах төсөл анх 2023 онд эхэлсэн юм.
Улмаар жил тутам янгирын тоо толгойг нэмэгдүүлж буй. Тухайлбал, 2023 онд 11 толгой, 2024 онд 16 толгой, 2025 онд 21 толгойг нэмж нутагшуулжээ.
Ингэснээр нийт 70 гаруй янгир Булган ууланд сэргээн нутагшуулсан гэх тоо баримт бий. Тэгвэл энэ жилээс Архангай аймагт байх Суварга хайрханд янгир нутагшуулахаар болжээ. Энэ талаар "Янгир" төслийн санаачлагч нар мэдээлсэн байна.
.jpg)
